July 20, 2015

Xudaldaand

Neg.
Terrarium xiix shilen sav
30,000

Xoyor.
5 sh modlog urgamliin urselgeenuud
Shimteglei, bugenvelia, alim, mandarin bolon ficus benjamin
Xamtad n 20,000

Guraw.
Shuxert ovs, ficus, shimteglei
Xamtad n 10,000
Duruv
Tom sortiin numurgunu, alim, monstera, ficus, shimteglei
5ulaa xamt 20.000

 tsetsegnuud@yahoo.com



June 17, 2014

Өнгө нь хувирдаг хибискус

Hibiscus mutabilis буюу өнгө нь хувирдаг хибискусийн тухай


Энэ хибискус буюу хятад сарнай нь бутлаг ургамал бөгөөд ургалт хурдтай цэцэг юм. Юуны түрүүнд цагаан цэцэг гардаг бөгөөд өнгө нь алаг, ягаан гэж хувирч өөрчлөгддөг тул хувирамтгай хибискус хэмээн нэрийддэг байна.


  

 Гэрэлсэг ургамал бөгөөд агаарын чийг өндөр байх хэрэгтэй тул шүршиж байх шаардлагатай гэнэ. Ерөнхий арчилгаа бол бусад хятад сарнайтай ижил юм байна.


 


Энэ цэцэгний үрийг тарьж туршиж үзлээ.

Хамгийн эхлээд нэг өдөр марганцтай усанд дэвтээлээ.

2014 оны 5-р сарын 8нд
Марганцтай усанд дэвтээж байгаа нь

 
Марганцтай усанд нийт нэг хоног буюу 24 цаг дэвтээлээ.
Үүний дараагаар хөвдтэй, перлиттэй хөнгөн хөрс бэлтгэж кексны саванд хөрсөө хийлээ. Кексны нэг удаагийн сав өөрөө таглаатай, гэрэлтдэж харагддаг тул ваакуум орчин бий болгоход их амар юм
 
Заа хөрсөө хийсэний дараа нийт арван үрээ суулгалаа. Ерөнхийдөө их гүн суулгаагүй. Үрээ суулгасны дараа услаж болдоггүй. Ус нь үрийг бүр доош нь аваад явах, үр ургаж адахгүй болох магадлалтай тул хөрсөө шүршигчээр сайн гэгч шүршээд таглаад тавилаа

Ингээд ваакуум орчин үүсэж байна. Энэхүү саваа хамгийн гэрэлтэй цонхон дээрээ тавьчихлаа.

Үүнээс хойш өдөрт нэг удаа савыг нээн цөөн хэдэн минут агаар оруулах, савны таглаа болон бусад газарт тогтсон усыг нь арчиж цэвэрлэх, шаардлагатай бол шүрших зэрэг арга хэмжээ авсан болно

Энэ өдрөөс хойш дөрвөн хоногийн дараа анхны үр соёолож ийм хөөрхөн юм ургаад гараад ирлээ
Харин дахиад гурван өдрийн дараа нийт дөрвөн үрсэлгээ ургаж гарсан байна. Уул нь нийт арван үр тарьсан. Үүнээс дөрвийг нь л ургуулаж чадлаа

Харин өнөөдөр 6 сарын 17. Үрээ суулгаснаас хойш яг нэг сар, 9 хоног өнгөрсөн байна
Өнөөдрийн байдлаар цэцэг маань нэг иймэрхүү байна

Одоо хэд хоногоос нэг нэгээр нь тус тусад нь суулгавал илүү хурдан томорч ургана.
Тэгээд л ийм том бут болоод цэцэглэхийг нь хүлээх л үлдлээ дээ





 




April 03, 2014

Мандарин

Мандарин







Тасалгааны мандарин – Арчилгаа
Гэрэл. Мандарин бол гэрэлсэг ургамал бөгөөд зуны цагт тагтандээрээ цэвэр агаарт гаргаж болно. 

Агаарын чийг. Агаарын чийг өндөр байх шаардлагатай. Хавраас намар хүртэл хугацаанд тогтмол шүрших, бүлээн усанд оруулах зэрэг арга хэмжээ авна.

Усалгаа. Бүлээн, зөөлөн усаар услаж байна. Усалгаа багадах үед навч хумигдах, унах магадлалтай. Усалгаа ихдэх үед үндэс илжирэх учир усалгааг нь тааруулаарай. Намар болоход усалгааг багасган амралтын үед нь бэлдэнэ. 
Бордоо. Хавраас эхлэн бордоно.


Шилжүүлэн суулгалт. Шилжүүлэн суулгалт хийхэд хамгийн тохиромжтой үе нь хавар юм. Шилжүүлэн суулгахдаа заавал дренаж хийх шаардлагатай.
Тайралт. Мандарин тэгш, сайхан ургадаг учир тайралт заавал хийх шаардлагагүй.

Үржүүлэх. Мандариныг үрээр, мөчрөөр болон агаарт үндэслүүлэх боломжтой ч мөчрөөр үндэслүүлэхэд хүндрэлтэй,тэр бүр үндэслэдэггүй байна. Үрээр тарьсан бол цэцэглэж жимсээ өгтөл нилээд хэдэн жил хүлээх шаардлагатай.
Өвлийн улиралд. Энэ үед ургамлыг амраах нь чухал юм. Сэрүүн буюу (10-14°C) температурт байлган усалгааг нь багасгадаг.



April 02, 2014

Хятад сарнайны тухай бүгд

Арчилгаа
Гэрэл
Гибискус буюу хятад сарнай нь гэрэлсэг ургамал боловч нарны шууд гэрэлд дургүй.
Зуны дулаахан өдрүүдэд цэвэр агаарт тагтан дээр гаргаж болох боловч нарны шууд гэрлээс хамгаалаарай.
Өвлийн улиралд хамгийн гэрэлтэй газраа байрлуулаарай. Хангалттай гэрэлгүй тохиолдолд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө.
Гэрэл хангалтгүй үед цэцэг цэцэглэдэггүй.

Гибискус 'Luna White'

Температур
Зуны цагт тохиромжтой температур нь 20-22°C бол өвлийн цагт тохиромжтой температур нь 14-16°C байна. Мөн 20°C-д өвөлжүүлэж болно.


Гибискус 'Guido Red'

Агаарын чийг
Гибискус буюу хятад сарнайг шүршиж байх шаардлагатай. Агаар хуурай үед навч өнгөө алдах, навчны бундуй унах зэрэг аюултай. Ид цэцэглэлтийн үед цэцэг рүү нь шүршихгүйгээр холоос навч руу шүршдэг. Учир нь цэцэгний өнгө шар толботой болж болно. Агаарын чийгийг нэмэхийн тулд нойтон керамзит дээр цэцэгээ савтай нь байрлуулаж болно.


Гибискус 'Guido Pink'

Усалгаа
Ид цэцэглэлтийн үед гибискусыг сайн услах хэрэгтэй. Хөрс ерөнхийдөө чийглэг байна. Намар болон өвлийн улиралд усалгааг багасгадаг.
Усалгааг ихдүүлэх болон багадуулахаас зайлсхийх хэрэгтэй. Өрөөний температуртай ижил, зөөлөн усаар услана.

Гибискус 'Guido Oak'

Бордоо
Намраас эхлэн наймдугаар сарын дунд үе хүртэл хятад сарнайг хоёр долоо хоногт нэг удаа борддог.

Гибискус 'Disco Belle'

Тайралт
Хаврын улиралд цэцэглэлтээс өмнө хятад сарнайг тайрах, сав хөрсийг нь солих ажил хийгддэг. Тайралт нь цэцэглэлтийг өдөөх, олон цэцэг үүсгэх нөлөөтэй. Мөн түүнчлэн та хүссэн хэлбэртээ оруулан тайралт хийх боломжтой. Тайрсан мөчрүүдийг үндэслүүлэн шинэ цэцэг бий болгож болно.



Хаврын тайралтын дараа

Намар хүртэл цэцэглэлтийг үргэжлүүлэхийн тулд тавдугаар сард тайралт хийх нь тохиромжтой. Ингэхийн тулд усалгааг бага хийн цэцэгийг амралтын байдалтай байлгаж байх хэрэгтэй.



Гибискус 'Antie-Di'

Шилжүүлэн суулгалт
Залуу хятад сарнайг жил бүр шилжүүлэн суулгадаг. Сав нь өмнөх савнаасаа 2-3 см том байна. Хэрэв сав хэт том бол хятад сарнай цэцэглээхээсээ илүү навч нь нэмэгдэж томордог.
Том хятад сарнайг бол гурав дөрвөн жилд нэг удаа шижлүүлэн суулгадаг.


Гибискус

Хөрс
Хөрс хөнгөн, тэжээллэг байна. Хөвд, хар шороо болон элсээр хөрс бэлдэх боломжтой  (4:3:1:1). Модны нүүрс мөн нэмэж болно. Дренаж хийх шаардлагатай.


Гибискус

Үржүүлэх
Үр болон мөчрөөр үржүүлдэг.
  Нэгдүгээр сараас гуравдугаар сарын дунд үе хүртэл хугацаанд үрийг суулгадаг. Үрээ суулгахаас өмнө 12 цаг үрээ усанд дэвтээнэ. Үрээ суулгасны дараа ваакуум орчинд хийн 25-27°С температурт байлгана. Мини хүлэмж эсвэл доороос нь үрээ бага зэрэг халааж өгөх нь соёолох хугацаа, магадлалыг нэмэгдлүүлдэг. Өдөр бүр агаар оруулаж шүршиж байна. Үр соёолоод хоёр гурван навчтай болоод ирэхэд үрсэлгээг салган өөр өөрийх нь саванд суулгана.

Мөчрөөр үржүүлэх нь илүү хялбар байдаг. Мөчрийг усанд, эсвэл шууд хөрсөнд суулган ваакуус орчин үүсгэн үндэслүүлэх боломжтой. Үндэслэх хугацаа дунджаар 25-30 хоног байна.
Илүү өтгөн ургуулахын тулд чимхэлт хийх боломжтой. Залуу ургамал маш хурдан ургадаг учир хэдэн сарын дараа үрсэлгээний савыг томруулдаг.


Гибискус




Гибискус

Гарч болох хүндрэлүүд
Цэцгийн бундуй унах – тэжээллэг бодис дутагдах, хөрс хатах, агаарын чийг бага байх.
Доод навч унах, шинэ навч шарлах – азот болон төмөр дутгдах, усалгаа ихдэх эсвэл багадах, үндэс гэмтэх, агаар хэт хуурай байх.
  Ургамлын үндэс хатах- хүйтэн усаар услах.
Навч гундах - агаарын чийг дутагдах.
Навч хатах - агаар хуурай үед

March 31, 2014

Миний цэцэгс - үргэлжлэл

Заа шинээр цэцэглэгсэд

Улаан цэцэгтэй элиатор сортын хайтан
Энэ хайтангийн онцлог нь булцуутай биш, үндэстэй, бас цэцэглэх их дуртай
Навчинд нь ус хүргэдэггүй буюу шүрших шаардлагагүй. Тийм болохоор арчилгаа багатай цэцэгсийн тоонд ордог



Шар хайтан

Мадонна сортын баримгана
Том давхар дэлбээтэй цав цагаахан цэцэгтэй
Арчилгаа бусад баримганатай  ижил



March 23, 2014

2014 оны өвөл, хаврын цэцэгс

Амралтын өдрийн мэнд
Энэ өвөл болон хавар буюу өвлөөс өнөөдрийг хүртэл гэрт маань цэцэглэж байгаа цэцэгнүүдийн зургийг орууллаа

Белла сортын хойя
Цэцэг нь дунджаар долоо хоноод унах юм. Цэцэг нь гоё үнэртэй, шаазан шиг санагдсан


Бэр цэцэг мань гурван сарын эхээс хойш өнөөг хүртэл цэцэгтэй байна Бэр маань ийм гоё цэцэглэж байхад хүргэн маань бундуй ч байхгүй байна Тийм болохоор хүргэний зураг оруулсангүй




Сортыг нь мэдэхгүй энэ нил маань мөн л гурван сарын эхээр цэцэглэлээ




Юүлүүргэнүүд бол өвөлжин цэцэглээд унаад эргэж цэцэглээд л байна Одоо ч цэцэгтэйгаа байгаа. Ер нь бол гөөмөн цэцэглэх дуртай цэцэг юм
                                                                             Spin Art
                                                                      Nose Print
                                                                   Рождения тайфуна
                                                                    Goose egg
                                                                     Burgundy
                                                                  Burgundy

                                                              Рождения тайфуна
                                                                      Nose print
                                                                      Wendy
                                                                          Wow
                                                                    Wendy
                                                                 Spin Art
Цагаан давхар дэлбээтэй шимтэглэй
Гурван сарын эхээс хойш цэцэглэж байна
Marevick сортын шимтэглэй
Гурван сарын эхээр нэг цэцэглээд одоогоор дахин цэцэглэж, бундуйлаагүй байна

Нөмөргөний жижиг үрсэлгээ цэцэглэж байгаа нь

Угандагийн цэнхэр эрвээхэй мөн цэцэглэлээ
Заа тэгээд ягаан сарнай маань мөн л энэ сарын эхээр цэцэглэсэн Дахин цэцэглээгүй бундуйлаагүй байна Зунаас дахин цэцэглэнэ гэж бодож байна


Одоогийн байдлаар өөр бусад цэцэглэхээр зэхсэн, буюу удахгүй цэцэглэх гээд бундуйлсан байгаа өөр хэдэн нил, баримгана, гардения, хим, юүлүүргэнэ гэсэн цэцэгнүүд байгаа Цэцэглэхээр нь оруулнаа зургийг нь :)