June 29, 2012

Аз жаргал гэдэг

Үнэхээр сайхан газрууд дэлхий дээр мэдээж зөндөө л байдаг. Гэхдээ өөрийн гараар хайрлан бий болгосон цэцэрлэгт хүрээлэн, эсвэл хашаагаа чимэж сайхан амьдрах орчиныг бий болгох нь мэдээж бахархал. 

Оросын нэгэн хотноо цэцэрлэгт хүрээлэн зун ажилдаг юм байна. Цөөн тооны хэдхэн ажилтантай хирнээ үнэхээр агуу ажилсаг, ажилдаа хайртай тийм хүмүүс ажилдаг гэнэ. Та дараах зурагтай танилцаарай.




Усан дээрхи бадамлянхуа цэцэг

Цахирмаа

Цэцэгнүүдээ янзлаж байгаа нь

Бүлээн усанд оруулаж байна





Аз жаргал гэж энэ шүү дээ Зөвхөн бидний хажууд л байдаг Түүнийгээ олж харна гэдэг л чухал






Өөрийн гэсэн хашаагаа чимэх, тохижуулах, ганцхан амьдрах амьдралаа байгалийн дунд өнгөрөөнө гэдэг үнэхээр сайхан шүү. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөгөөрэй

Мөнгөний модыг хэрхэн гоё ургуулах вэ

Мөнгөний модыг гоё ургуулах, хайрлах тусам түрийв маань зузаардаг гэлцдэг. Тэгвэл хэрхэн сайхан ургуулах вэ Яг энэ зураг шиг





 crassula-ovata-grubosz-j_3136 (500x511, 49Kb)


4da2cf14e537a (640x480, 69Kb)


49aae391-4f04-d538-aec5-f1f0e193203c (500x375, 33Kb)




Мөнгөний модыг голцуу өргөн хирнээ гүн биш саван суулгах нь тохиромжтой байдаг. Цэцэгний үндэсний систем нь гүнрүүгээ биш дээшээгээ байдаг.

Нарны шууд гэрэлд эсвэл хурц нартай цонхон дээрээ энэ цэцгийг ургуулаж болохгүй. Бага зэрэг сүүдэрлэг нарны шууд гэрлээс хамгаалсан орчин илүү тохиромжтой. Зуны цагт агаарт, эсвэл тагтан дээрээ байлгасан нь дээр. Мөнгөний модыг хэд хоноод л тэр байранд нь эргүүлэж тавиад байх нь бүх талаасаа жигд ургах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Дандаа нэг талаараа байгаад байх нь тэр талруугаа илүү ургаж сүүлдээ тэр талруугаа хазайна гэсэн үг.

Байнга услах шаардлагагүй, дээд хөрс хатаад ирэхийн үед услаарай. Илүүдэл ус нь өвдөхөд хүргэнэ. Хоносон бүлээн усаар услаарай.


Дөрөвдүгээр сараас эхлээн есдүгээр сар хүртэл сардаа нэг удаа бордоорой. Байнга шилжүүлэн суулгах хэрэггүй. Хоёр жилдээ нэг удаа байхад болно. Олон дахин шилжүүлэн суулгах нь үндсэнд муугаар нөлөөлдөг байна.

Боломжтой бол навчин дээрхи тоосыг өдөр бүр арчиж байгаарай. Учир нь энэ тоос нь мөнгөний цэцгийг амьсгалхад тээртэй болгодог байна. Түүнээс гадна тоосгүй навч илүү сайхан мөн гэрэлтэй байдаг нь мөнгөний энергитэй нь ч холбоотой гэнэ шүү.


Сэтгэлээсээ хайрлан ургуулсан цэцэг бүр эзэндээ ээлтэй байж эзнээ баярлуулдагий адил мөнгөний цэцэг маань ч сайхан ургах нь таньд л тустай. Фенг Шуй болон мөнгөний цэцэгний тухай унших хүсэлтэй байгаа бол өмнө нь оруулсан сэдвүүдээс уншаарай. Таны баруун гар талд мөнгөний мод гэсэн сэдэв байгаа. Тэндээс хараарай.


img_7649261438ce6da132b615e9a34abd93 (450x450, 40Kb)



1270914266_87065829_1-----1270914266 (391x460, 52Kb)
Теги:  

Усан цэцгийн тухай


Энэ цэцэг маань арчилгаа багатай боловч ургах тун дуртай цэцэг юм. Маш олон сорт байдаг ба цэцэгнүүд нь өнгө өнгө байдаг. Цэцэгчидийн хамгийн дуртай цэцэгсийн нэг юм
 
 


Гэрэлтүүлэг

Бальзамин буюу усан цэцэг нь гэрэлд дуртай ургамал боловч нарны гэрлээс хол байлгана. Сүүдэрлэг газар ургах дургүй.




Температур
 Зуны цагт 20-22°С, өвлийн цагт 15°С-с доошүгй газарт байна.
 
Агаарын чийгшил
Агаарын чийгшилд тун дуртай бөгөөд  20°С -с дээш температурт өдөрт хоёр удаа навчийг нь усаар шүршинэ.
 
Усалгаа
Чийгэнд дуртай учраас усалгаанд ч мөн дуртай юм. Хөрсийг хатаах хэрэггүй.





Бордоо
Хавар болон зуны цагт 15 хоног тутамд минерал ба органик бордоогоор бордоно.

Цэцэглэлт
Голцуун 6-8 сарын турш цэцэглэдэг бөгөөд заримдаа жилийн турш цэцэглэнэ. Гэрэлтүллэг болон температурыг нь тохируулвал шүү дээ
 


Шилжүүлэн суулгалт
Хоёр жил тутамд шилжүүлэн суулгалтыг хийнэ.





Үржүүлэх
Үрээр болон мөчрөөр үржүүлдэг. Үрээр тарих бол үрээ хоёрдугаар сарын сүүлээр суулгана. 10-15 хоногийн дараа соёолох ба 3-4 сарын дараа цэцэглэж эхэлдэг.






June 17, 2012

Агаарын чийг

Зарим цэцэгт чийг дутагддаг харин энэ асуудлыг ингэж байс шийдэж болно



Хүргэн бэр хоёр хамтдаа

Энэ хоёр цэцэг маань гэрт ургахад тун сайн гэдэг Хайрын бэлэгдэл , хосуудын амьдралын бэлэгдэл гэдэг. Зургийг нь хархад хүртэл сайхан харагдах юмаа

Хоюулаа хат нэг саванд

Цагаан өмсгөлөө өмссөн бэр цэцэг

Хүргэн маань

 "Бэр ба хүргэн цэцэгс" нь тасалгааны цэцэг бөгөөл  Campanula isophylla Moretti хонхон цэцэгс юм. Цэнхэр өнгөтэйг нь хүргэн харин цагааныг нь бэр цэцэг гэж нэрлэдэг. Аз жаргал, хайрын бэлэгдэл гэж үзсээр олон жил болсон цэцэгс юм. zhenih_i_nevesta111111.jpg Олон наст ургамал бөгөөд хавраас намрын сүүл хүртэл цэцэглэнэ. Арван хоногт нэг удаа борддог. Гэрэлтэй газарт сайн цэцэглэдэг.  zhenih_i_nevesta_222222.jpg Үрээр, мөчрөөр эсвэл бут хуваах замаар эдгээр цэцгийг үржүүлдэг. Мөчрөөр үржүүлэх бол хөрс болон элсний холимогт суулгадаг юм байна.

Нэгэн эмэгтэй гал тогооныхоо цонхон дээр ингэж ургуулсан байна

Хятад сарнай

Бараг хоёр сарын өмнө Янжаа маань надад улаан хүрэн болон ягаан Хятад сарнайн хоёр  үрсэлгээ бэлэглэсэн юм. Ажил ихтэй байсан болоод ч тэрүү арчилгааны талаар мэдээлэл хайж амжихгүйгээр л шууд дур мэдэж томоохон саванд шилжүүлэн суулгачаад л услаад л бордоод л ер нь өөрийнхөөр ургслаад л гүйгээд байлаа. Тэгсэн өнөөдөр харсан чинь нэг нь цэцэглэх гээд бундуй үүсчихсэн байхым Ямар урамтай сайхан цэцэг юм бэ дээ Харин аль өнгө нь цэцэглэх гэж байгааг мэдсэнгүй осолтгүй л бундуц үүссэн байна. Заа ингээд арчилгааг нь мэдэх гээд нетээс хайсан мэдээлэл орууллаа.

Хятад сарнайг арчилхад тийм хэцүү биш гол нь нарны гэрэлд дуртай цэцэг юм байна. Гэхдээ шууд хурц нарны гэрлээс хамгааларай. Мөн чийгэнд дуртай тул усалгаанаас гадна дулааны улиралд шүршиж байх хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа бордоно. Өвлийн цагт бол хятад сарнай маань навчаа гээдэг тул сандрах хэрэггүй. Энэ цэцэгний хамгийн гол дайсан нь аалзан хачиг юм.

Сүүлийн хэдэн жил энэ цэцэгний маш олон сортуудыг шинээр гаргасан байна. Эдгээрийн зургийг нэршилийх нь хамтаар доор орууллаа.
Гибискус Acadian Spring
Гибискус Acadian Spring
Гибискус Acadian Gold
Гибискус Acadian Gold
Гибискус Ain't She Sweet
Гибискус Ain't She Sweet
Гибискус American Legend
Гибискус American Legend
Гибискус Anasazi Maiden
Гибискуc Anasazi Maiden
Гибискус Another Fabulous Look
Гибискус Another Fabulous Look
Гибискус Antiquz Lilac
Гибискус Antiquz Lilac
Гибискус Black Dragon
Гибискус Black Dragon
Гибискус Black Jack
Гибискус Black Jack
Гибискус Blue Ballerina
Гибискус Blue Ballerina
Гибискус  Bon Temps
Гибискус  Bon Temps
Гибискус Bornbe Wild
Гибискус Bornbe Wild
Гибискус Bridal Path
Гибискус Bridal Path
Гибискус Bubble Gum Fun
Гибискус B Bubble Gum Fun
Гибискус Butter Cup
Гибискус Butter Cup
Гибискус Cherry Appaloosa
Гибискус Cherry Appaloosa
Гибискус Cloudberry Jam
Гибискус Cloudberry Jam
Гибискус Dark Nebula
Гибискус Dark Nebula
Гибискус Fairy Queen
Гибискус Fairy Queen
Гибискус Fallen Hero
Гибискус Fallen Hero
Гибискус Fantasy Charm
Гибискус Fantasy Charm
Гибискус Fat Actress
Гибискус Fat Actress
Гибискус Fireball
Гибискус Fireball
Гибискус Gator Pride
Гибискус Gator Pride
Гибискус Heaven Scent as a Double
ГибискусHeaven Scent as a Double
Гибискус Heaven Scent Single
Гибискус Heaven Scent Single
Гибискус liiuine
Гибискус liiuine
Сониноос гэвэл Хятад сарнай маань Арслангийн ордны цэцэг бөгөөд гэрт аз жаргал авчирдаг ТОП арван цэцэгт багтдаг юм байна. Гэрт аз жаргал авчирдаг ТОП арван цэцэгний талаархи мэдээллийг авах хүсэлтэй байгаа бол өмнө нь оруулаж байсан бичлэгийг минь харна уу http://tsetsegnuud.blogspot.com/2012/01/10.html