November 03, 2012

Мимоза цэцэгний тухай

Мимоза буюу ичимхий цэцэг маань Өмнөд Америкаас гаралтай мөнхийн ногоон навчтай бутархаг ургамал юм. Энэ цэцэгний навч нь маш мэдрэмтгий буюу хүн гар хүрэх төдий ичээд навчаа хумьдаг байна.


Харахад маш эмзэг боловч арчилгаа шаардадгүй, тарьхад амархан цэцэг юм. Ерөнхийдөө дулаанд дуртай, хаврын эхэн үеээс намрын сүүл хүртэл агаарын температур 20-24°C, харин өвөл 16-18°C байхад тохиромжтой. Гэрэлсэг боловч нарны шууд тусгалд мөн дургүй. Тамхины утаанд маш дургүй гэнэ.Тамхины утаа ихтэй газар навчаа гээдэг гэнэ.



Шаардлагагүй бол аль болох шилжүүлэн суулгалт хийхгүй байх нь дээр байдаг. Мөчрөөр, үрээр үрждэг гэхдээ үрээр илүү амархан үрждэг.

Мимоза стыдливая: особенности ухода

Бальзамины цэцэгний өнгө

Бальзамин бараг цэцэгчин бүрт байдаг байх. Арчилгаа шаардахгүй бас маш ургах дуртай цэцэг. Нэг цэцэглэхээрээ маш их цэцэглэнэ.
Харин бальзамины яг тухайн цэцэгний өнгийг гаргахын тулд зөв усалгаа. гэрэл энэ тэр нь зөв байж яг тэр өнгөөрөө цэцэглэдэг гэж ойлгоод байгаам

Надаа нэг давхар дэлбээтэй бальзамин байдаг. Их гоё.
 
 
Гэхдээ их сонин. Заримдаа энэ маань цав цагаан цэцэгнүүдтэй, заримдаа усан ягаан. Харин заримдаа энэ цэцгэнд дээр байгаа юм шиг цав цагаан хирнээ голдоо усан ягаантай. Би яг нэг өнгөөр нь дагнуулан цэцэглүүлэж чадахгүй байгаа бололтой. Нэг цэцэгнээс гурван өөр өнгийн цэцэг гаргуулаад байгаам чинь

Харин саяхан нэг цэцэгчин бүсгүйгээс алаг цэцэгтэй бальзамин авлаа Ийм цэцэгтэй

Одоогоор миний авсан нь жижиг үрсэлгээ л дээ. Гэхдээ тур бүсгүй маань тэгэж байна лээ. Мөн л ус нар нь зөв бол яг ингэж алаглаж цэцэглэдэг гэж. 
Тэгэхээр бальзаминаа зөв, яг тухайн өнгөөр цэцэглүүлнэ гэдэг бас нэг авьяас бололтой :)

Харин нэг цэцэглэхээрээ ёстой мундаг цэцэглэгдэг цэцэг дээ хөөрхий. Тийм болохоор хайртай байдаг юмаа.