May 31, 2013

Мандевилла




2008_scion_tc_rear_22 (370x493, 32Kb) Мандевилла (лат. Mandevilla Lindl.) нь ойролцоогоор 30 гаруй төрөл байдаг бөгөөд Кутровые (лат. Apocinaceae). Алдарт цэцэгчин Генри Мандевиллын (годы жизни 1773-1861) нэрээр бүртгэгдсэн. Өмнө нь  Мандевиллын төрлийн ургамлыг Дипладения (лат. Dipladenia A. D. C.) төрөлд тооцож байсан учир мандевилла мөн  дипладения ч хэмээн нэрлэдэг байна.
.

Арчилгаа.
Энэ төрлийн ургамал нь гэрэлсэг.
Тохиромжтой температур нь 25-280С. Өвлийн улиралд амраах нь тохиромжтой. Үүний тулд сэрүүхэн (ойролцоогоор150С) сэрүүн газар байлгаж усалгааг нь багасгадаг. Усалгааг зөөлөн усаар хийнэ. Зарим үед нэг литр усанд нэг гр лимоны хүчил хийж услаж байхад зүгээр.
  Мандевилла нь агаарын өндөр чийгшилд дуртай учир зөөлөн усаар шүршиж байна.






Мандевиллаг мөчрөөр голцуу хаврын цагт үржүүлдэг. Бэлэн хөрсөнд шууд хийж ваакуум орчин үүсгэнэ.  24-260С-т нэг сараас сар хагасын хугацаанд үндэслэнэ. Өдөр бүр агаар оруулаж байна.


May 29, 2013

Бугенвиллея

Бугенвиллея (Bougainvillea)










Бугенвиллея прекрасная 'Ametyst'



Арчилгаа
Гэрэл
Бугенвиллея нь гэрэлсэг ургамал юм. Байгаль дээр шууд хурц нарны гэрэлд ургадаг байна. Харин амралтых үед сэрүүнл (+12°C-с дээшгүй) үед хагас сүүдэрлэг газарт байрлуулаж болох хэдий ч хавар болмогц гэрэлтэй газар тавина.

Температура
  Зуны цагт 20-25°С, маш сайн гэрэлтүүлэгтэй үеп хамгийн дээд температур нь 30-32°СХарин өвлийн цагт 12-14°С байх ба нэвт салхигүй орчин байх ёстой. Өвлийн цагт температур 18-20°С дээш байвал бугенвиллея амрахгүй, ургалтын үе нь үргэлжлэж байна. Энэ тохиолдолд нэмэлт гэрэлтүүлэг шаардлагатай.
Бугенвиллея голая 'Snow White'

Агаарын чийгшил
Бугенвиллея нь өндөр агаарын чийгшилд дуртай учир байнга шүршиж байх нь чухал юм. Цэцэглэхээр бундуйлсан үед бундуй рүү нь ус шүршиж болохгүй. Харин өвөл амарч байх үед агаар нь маш хуурай байгаа нөхцөлд л шүршиж болно. Бусад нөхцөлд шүршиж болохгүй.
Бугенвиллея голая 'Sanderiana'

Услагаа
Идэвхтэй ургалтын үед дээд хөрс хатхаар өглөөний цагт бүлээн усаар услах нь тохиромжтой. Өвлийн улиралд усалгааг багасгах ёстой.
Бугенвиллея 'Singapore White'

Бордоо
Хавар болон зуны цагт долоо хоног бүрт бордож байна. Намар болон өвлийн улиралд бордохгүй.
Бугенвиллея 'Singapore Pink'

Тайралт
Хаврын эхэнд эсвэл цэцэглэж дууссаны дараа тайралт хийдэг.
Бугенвиллея 'Miss Manila'


Бугенвиллея 'Mini Thai Purple'

Шилжүүлэн суулгалт
Залуу бугенвиллеяг жил бүр хаврын улиралд арай том саванд шилжүүлэн суулгадаг бөгөөд томорсон модыг бол 3-5 жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг.
Бугенвиллея 'Lilac'


Бугенвиллея 'Jamaica Orange'


Бугенвиллея 'Golden Tango'


May 06, 2013

Арчилгаа


Мандарин буюу жүрж нь олон наст ургамал бөгөөд маш сайхан, анхилуун үнэртэй ургамал юм. Хаврын улиралд жижиг цагаан цэцэг дэлгэрдэг. Жүржийн нэг л модноос 50 — 70 хүртэлхи жүрж авах боломжтой.

Цэцэглэлт                                                      Жимсээ өгч байгаа нь

Фото соцветие мандарина
Фото плоды мандарина

Ер нь бол гэрэлсэг ургамал. Хавар болоод дулаараад ирэхийн цагт жүржийн модыг цэвэр агаарт эсвэл тагтан дээрээ гаргаж болно. Харин өвлийн цагт мандариныг гэрэлтэй, сэрүүн газар өвөлжүүлдэг. Тохирох температур нь 10-14°C. Энэ үеэр ургамал маань унтаж амардаг тул ургалт нь ерөнхийдөө зогсдог. Сэрүүн өвөлжүүлэгүй нөхцөлд цэцэглэхгүй, жимсээ өгөхгүй байх магадлалтай.

Арчилгаа

Зуны цагт услагааг ихэсгэдэг бөгөөд хавраас зун дуустал минерал ихтэй бордоогоор арван хоног тутамд борддог. Агаарын чийг өндөр байх ёстой тул агаарын чийгийг нэмэгдүүлэхийн тулд өдөрт 2-3  удаа шүршиж байх хэрэгтэй. Мөн хажууд нь устай сав тавьж болдог.
Жүржийн мод маань 4 юмуу 5 нас хүртэл нь жил бүр хаврын улиралд шилжүүлэн суулгалт хийж савных нь хэмжээг томсгодог. Харин таван нас хүрсэнээс нь хойш 2-3 жилд нэг удаа савыг нь сольж болно.

Мандарин гэрэлсэг ургамал тул гэрэл дутагдахаар навч нь унаж, шарлаж эхэлдэг. Нялх ургамал бол үхэх магадлалтай. Нарны шууд гэрэлд бус сарнисан гэрэлтэй газар байрлуулаарай.  

Үрээр мандарин тарих

Тасалгааны нөхцөлд мандарин тарих


Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata)
Та ердөө идсэн мандариныхаа үрийг тариснаар мандарины модтой болох боломжтой.
Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata)
 Үрийг нь суулгаснаас хойш 3-4 долоо хоногийн дараа соёолоод ургадаг. Эхний хоёр жил тун удаан ургаж байгаа юм шиг санагддаг.

Дөнгөж соёолоод ургаж байгаа үрсэлгээ
Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata) 
 мандарин

Иймэрхүү навчтай болоод ирхээр нь салгаж суулгаж болно


Салгаж суулгахдаа үрсэлгээний сав, исвэл нэг удаагийн аяганд эхний ээлжинд салгаж суулгана. Учир нь том саванд суулгавал үндэс нь тэр саванд дүүртэл их удаан ургадаг.



Навчийг нь шүршиж байхаас гадна хөрс хатхаар дараагийн усалгааг хийж байна. Шаардлагатай бол дөрөвдүгээр сараас арван сар хүртэл сардаа хоёр удаа бордож байна

Зөвлөмж

Цэцэг сонирхоод эхний ээлжинд ямар цэцэг тарьвал зүгээр вэ гэж асуусан байсан. Миний бодлоор бол эхний ээлжинд хамгийн гүргэр, арчилгаа багатай цэцэгнүүд зүгээр боловуу гэж бодож байна.
Эдгээр цэцэгнүүд нь дараахь цэцэгнүүд байж болно:

Нэг
Шимтэглэй
Энэ нь өөрөө маш олон өнгийн дан болон давхар дэлбээтэй цэцэгнүүдтэй бөгөөд цэцэглэх дуртай цэцэг. Арчилгаа маш багатай. Навчийг нь шүршээд байх хэрэгггүй. Хөрс хатхаар дараагийн усалгааг хийхэд болно

Ер нь бол шимтэглэйг хамгаалах чадвартай, хэрүүл маргааныг зогсоох, тайвшруулах үйлчилгээтэй. Амьсгалын замын өвчнөөс хамгаалдаг гэж үздэг. Их олон давуу талтай цэцэг.








Хоёр
Нил цэцэг
Нил цэцэгийг зөв арчилхад мөн л өвөл зунгүй цэцэглэдэг. Навчийг нь шүршээд байх шаардлагагүй, Хөрс хатхад л дараагийн усалгааг хийнэ. Шимтэглэйтэй бараг ижил. Мөн их том замбараагүй ургаад байхгүй. Ишгүй тул дан навч, цэцэгнүүд л байдаг








Мөн модлог ургамлууд, агаар шүүж хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгнүүд арчилгаа багатай байдаг. Хөрс хатхаар услана мөн навчаараа гоёдог модлог ургамлуудыг шүршдэг.

                                                      Фикус буюу удамборын төрөл
                                                      Товрууш буюу аз жаргалын мод
Мөнхрөө