April 02, 2014

Хятад сарнайны тухай бүгд

Арчилгаа
Гэрэл
Гибискус буюу хятад сарнай нь гэрэлсэг ургамал боловч нарны шууд гэрэлд дургүй.
Зуны дулаахан өдрүүдэд цэвэр агаарт тагтан дээр гаргаж болох боловч нарны шууд гэрлээс хамгаалаарай.
Өвлийн улиралд хамгийн гэрэлтэй газраа байрлуулаарай. Хангалттай гэрэлгүй тохиолдолд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө.
Гэрэл хангалтгүй үед цэцэг цэцэглэдэггүй.

Гибискус 'Luna White'

Температур
Зуны цагт тохиромжтой температур нь 20-22°C бол өвлийн цагт тохиромжтой температур нь 14-16°C байна. Мөн 20°C-д өвөлжүүлэж болно.


Гибискус 'Guido Red'

Агаарын чийг
Гибискус буюу хятад сарнайг шүршиж байх шаардлагатай. Агаар хуурай үед навч өнгөө алдах, навчны бундуй унах зэрэг аюултай. Ид цэцэглэлтийн үед цэцэг рүү нь шүршихгүйгээр холоос навч руу шүршдэг. Учир нь цэцэгний өнгө шар толботой болж болно. Агаарын чийгийг нэмэхийн тулд нойтон керамзит дээр цэцэгээ савтай нь байрлуулаж болно.


Гибискус 'Guido Pink'

Усалгаа
Ид цэцэглэлтийн үед гибискусыг сайн услах хэрэгтэй. Хөрс ерөнхийдөө чийглэг байна. Намар болон өвлийн улиралд усалгааг багасгадаг.
Усалгааг ихдүүлэх болон багадуулахаас зайлсхийх хэрэгтэй. Өрөөний температуртай ижил, зөөлөн усаар услана.

Гибискус 'Guido Oak'

Бордоо
Намраас эхлэн наймдугаар сарын дунд үе хүртэл хятад сарнайг хоёр долоо хоногт нэг удаа борддог.

Гибискус 'Disco Belle'

Тайралт
Хаврын улиралд цэцэглэлтээс өмнө хятад сарнайг тайрах, сав хөрсийг нь солих ажил хийгддэг. Тайралт нь цэцэглэлтийг өдөөх, олон цэцэг үүсгэх нөлөөтэй. Мөн түүнчлэн та хүссэн хэлбэртээ оруулан тайралт хийх боломжтой. Тайрсан мөчрүүдийг үндэслүүлэн шинэ цэцэг бий болгож болно.



Хаврын тайралтын дараа

Намар хүртэл цэцэглэлтийг үргэжлүүлэхийн тулд тавдугаар сард тайралт хийх нь тохиромжтой. Ингэхийн тулд усалгааг бага хийн цэцэгийг амралтын байдалтай байлгаж байх хэрэгтэй.



Гибискус 'Antie-Di'

Шилжүүлэн суулгалт
Залуу хятад сарнайг жил бүр шилжүүлэн суулгадаг. Сав нь өмнөх савнаасаа 2-3 см том байна. Хэрэв сав хэт том бол хятад сарнай цэцэглээхээсээ илүү навч нь нэмэгдэж томордог.
Том хятад сарнайг бол гурав дөрвөн жилд нэг удаа шижлүүлэн суулгадаг.


Гибискус

Хөрс
Хөрс хөнгөн, тэжээллэг байна. Хөвд, хар шороо болон элсээр хөрс бэлдэх боломжтой  (4:3:1:1). Модны нүүрс мөн нэмэж болно. Дренаж хийх шаардлагатай.


Гибискус

Үржүүлэх
Үр болон мөчрөөр үржүүлдэг.
  Нэгдүгээр сараас гуравдугаар сарын дунд үе хүртэл хугацаанд үрийг суулгадаг. Үрээ суулгахаас өмнө 12 цаг үрээ усанд дэвтээнэ. Үрээ суулгасны дараа ваакуум орчинд хийн 25-27°С температурт байлгана. Мини хүлэмж эсвэл доороос нь үрээ бага зэрэг халааж өгөх нь соёолох хугацаа, магадлалыг нэмэгдлүүлдэг. Өдөр бүр агаар оруулаж шүршиж байна. Үр соёолоод хоёр гурван навчтай болоод ирэхэд үрсэлгээг салган өөр өөрийх нь саванд суулгана.

Мөчрөөр үржүүлэх нь илүү хялбар байдаг. Мөчрийг усанд, эсвэл шууд хөрсөнд суулган ваакуус орчин үүсгэн үндэслүүлэх боломжтой. Үндэслэх хугацаа дунджаар 25-30 хоног байна.
Илүү өтгөн ургуулахын тулд чимхэлт хийх боломжтой. Залуу ургамал маш хурдан ургадаг учир хэдэн сарын дараа үрсэлгээний савыг томруулдаг.


Гибискус




Гибискус

Гарч болох хүндрэлүүд
Цэцгийн бундуй унах – тэжээллэг бодис дутагдах, хөрс хатах, агаарын чийг бага байх.
Доод навч унах, шинэ навч шарлах – азот болон төмөр дутгдах, усалгаа ихдэх эсвэл багадах, үндэс гэмтэх, агаар хэт хуурай байх.
  Ургамлын үндэс хатах- хүйтэн усаар услах.
Навч гундах - агаарын чийг дутагдах.
Навч хатах - агаар хуурай үед

No comments:

Post a Comment